Анх гүйдэл болон түүн доторх цэнэгийн харилцан үйлчлэл нь соронзын хоорондоо үйлчлэж байгаатай ямарч хамаагүй мэт байлаа бас энэ хоёр нь гэрэлээс тэс ондоо байсийм гэвч Максвэлл эдгээр нь нэг зүйл олон янзаарл харагдаж байгааг тайлбарсан юм. Энэхүү нээлт нь класик онолыг дуусагсан бөгөөд үүгээр бидний ойролцоо болж байгаа бүх үзэгдэлийг тайлбарлаж чадах болсон. Энэ нь хэтэрхий агуу байсан учир бурхан анх ертөнцийг бүтээхдээ гэрэл байг гэхийн оронд Максвэллийн тэгшитгэл байг гэж хэлсэн гэх хошигнол гарч байжээ.
Максвэллийн тэгшитгэлийн агуу байдал тэгш хэм болон нэгдэлийн онол гэдэгт байдаг Нэгдэлийн онол нь урьд байсаныг болон цоо шинэ зүйлийг тайлбарлдаг юм. Максвэллийн 4 тэгшитгэл (анх 23 тэгшитгэл байсан боловч Heaviside үүнийг нь 4 тэгшитгэл болгож хураасан юм) нь цахилгаан соронзон класик онолыг бүхэлд нь тайлбарлаж бас дээрээс нь долгион нь гэрэлийг тайлбарсан юм Эдгээр тэгшитгэлүүд нь ваакумд дараах хэлбэртэй байна

энд байгаа тогтмол нь

байх бөгөөд бас өөрөөр наблагаар

гэж бичдэг
одоо эдгээрийг эхнээс нь тайлбарлия
1
Гаусын хуульЭнэ нь дунд сургуулд үздэг Клоны хуулийг ерөнхий болгсон хууль бөгөөд энд байгаа интэграл нь хаалтай гадрагаар авна гэсэн үг юм Энэ хаалтай гадрагыг дайран өнгөрч буй цахилгаан орны вектор нь хаалтай гадраг дотор байгаа цэнэгээс хамаарна гэсэн үг юм Эндээс Клоны хууль

болж гарна харин цэнэгийн түгэлтэй орчинд

энд E гийн урд байгаан нь дивэлгэнж буюу цацаргалт юм Энэ нь цахилгаан орны цацаргагдаж буй хэмжээн орчины цэнэгийн нягтай адил гэсэн тэгшитгэл юм
2
Соронзон орон дахь Гаусын хуулЭнэ нь хаалтай гадарганд орж байгаа соронзон орны векторын хэмжээн гарч байгаа хэмжээтэйгаа адил гэсэн үг юм Өмнөхтөй адилаар

гэж бас илэрхиилж болно Энэ нь соронзон орон цацаргагдахгүй буюу хамгийн чухал нь соронзон ганз туйл оршихгүй, бүх соронз нь N S хоёр туйл нь ямагт хамт байна
сүүлийн 2 тэгшитгэлд байгаа Ф нь

буюу A гэсэн ямар нэг талбайг дайран өнгөрч буй цахилгаан болон соронзон векторын хэмжээ юм
3
Индукцын хууль(Парадайн биш)Ямар нэг тодорхойы талбайг дайран өнгөрч буй соронзон векторын өөрчлөлт нь талбайг тойрсон хаалтай цахилгаан орний векторыг үүсгэнэ наблагаар

гэж бичнэ энд E гийн урд байгаа зүйл нь курл буюу эргэлт юм.Эндээс цахилгаан орны векторын эргэлт нь орчины соронзон орны векторын өөрчлөлтөй адил гэсэн тайлбарыг хийж болно. дунд сургуулд үздэг Парадайн хуулийг

гэж болно гэхдээ энэ нь Максвэллийн тэгшитгэлээс өөр утгтай.
Үүний үлүү дэлгэрэнгүй тайлбарыг дараа хийнэ.
4
Анпэрийн хуульСоронзон орон хэрхэн бий болж буйг тайлбарлдаг хууль.
Ямар нэг тодорхой талбайг дайран өнгөрч буй гүйдэл болон цахилгаан орны векторын өөрчлөлт нь талбайг тойрсон хаалтай соронзон орны вектор үүсгэнэ
Наблаг ашиглаж

гэж бас бичдэг ба J нь гүйдэлийн няагт бөгөөд

байна .энэ нь соронзон орны векторын эргэлт нь орчныхэн гүйдэлийн няагт болон цахилгаан орны векторын өөрчлөлтөй адил гэсэн тэгшитгэл болно.Үүнийг ашиглан соронз нь дотороо гүйдэл агуулдаг гэж тайлбарлаж болно.
Эндээс дунд сургуулд үздэг Био Савартын хуулийг гаргвал

Бас цэнэг хадаглагдах хуулийг гаргаж болно
Одоо хамгийн чухал цахилгаан соронзон долгионы тэгшитгэлийг гаргийЦэнэгүй орчинд Максвэллийн тэгшитгэл нь

байна
хувиргаад

эндээс хурд нь гэрлийн гэрлийн хурдтай адил байсан учир Максвэлл гэрл бол цахилгаан соронзон долгион гэж үзсэн юм. Хэрц дараан үүнийг жинхэнээсээ оршдог гэрэлтэй яаг адилхан болохыг туршилтаар үзүүлсэнээр батлагдсан билээ . Гэрэл нь ердөө цахилгаан соронзон долгионы ойролцоогоор 1 секундэнд 400000000000000 удаагаас 790000000000000 удаа хэлбэлзэл хийж буй хэсэг юм.Ингэж цахилгаан соронзон долгион нээгдсэнээр эрдэмтэд физик одоо судлагдаж болсон гэж бодох болсон юм
Макс Планк анх физик үзэхээр багш дээрээ очиход багш нь одоо физик судлах юм байхгүй өөр юм олж хий гэж байлаа гэвч тэр тоосонгүй физикч болж цөөн хэдэн шийдэгдээггүй асуудал байсаны нэг болох хар биеийн цацаргалтыг судлан чимээггүй гэгч нь хувьсгалыг эхэлүүж энэ нь үргэлжилэн бүх зүйлийг орвон гоор нь эргүүлсэн юм. Максвэллийн тэгшитгэл класик физикийг дуусгаж үүнийг орвон гоор нь эргүүлсэн шинэ физикийг үүсэгсэн юм.