2007-11-24

Их тэсрэлт

Одоогоос 86 жилийн өмнө алс галактик хүртэл зайг тодорхойлох гэж байсан Эдвин Хаббл ихэнх галактикуудаас их хэмжээний улаан шилжилтүүдийг олсон билээ.Энэхүү улаан шилжилт нь Доплэрлийн эффэектээр тэрэхүү биет холдож байна хэмээн тайлбарлагдсан юм.Ингэснээр галактикууд нь дэлхийгээс холбож байсан учраас хорвоо ертөнц тэлж байгаа нь тодорхой болов.Энэ нь хорвоо ертөнцийн хэмжээ тогтмол бөгөөд мөнх оршино гэсэн хүн төрөлхтөний төсөөлөлд хувтсгал хийсэн юм.
Үүнээс өмнө Ньютон болон Эйнштейн өөрсдийн онолдоо энэ талаарх зүйлсийг нээсэн боловч үүнийг алдаа гэж үзээд зассан гэдэг.Гэвч эдгээр онолуудыг зассаны өмнөхөөр нь тайлбарлах гэж байсан зөвлөлтийн их эрдэмтэн Александер Фрийдман хорвоо ертөнцийн тухай гурван хувилбар гарган ирсэн боловч тэр нь төдий л хүртээмжтэй байж чадаагүй гэдэг.Одоо энэхүү хувилбарыг ашиглаж манай огторгуйн яаж бий болсоныг нь тайлбарлаж болох билээ.Одоогоос арван таван тэрбум жилийн тэртээ хязгааргүй нягттай байсан нэгэн цэг дэлбэрснээр огторгуй төрсөн гэж үздэг.Энэхүү цэг нь тэлсээр тэмператур нь багассан ба ингэснээр электрон, протон, нэйтрон, зэрэг нь нийлж ахны атомуудыг үүсгэсэн боловч энэхүү атомууд нь их хэмжээний ус төрөгч болон гэлиумаас өөр бодис байсангүй.Аяндаа энэхүү градус нь унасаар бодисууд холдсон боловч зарим нэг хэсэгт таталцлын хүчээр нягт нь ихэссэн юм.Энэхүү нягт өссөн хэсэг нь татлцлын хүчээр улам нягтаршиж байсан ба энэхүү нягтаршилтын үеэр атомын хүч таталцлын хүчийг дийлэлгүй хоорондоо нэгдсэнээр ахны шинэ бодис үүсэж эхлэв.Энэ үед дөрвөн ус төрөгчийн атом хоорондоо нэгдэж нэг гэлиумийн атом үүсгэж байсан боловч ус төрөгчийн дөрвөн атом нь гэлиумын нэг атомноос хүнд байдаг учир илүү жин нь Эйнштейний алдарт харьцангуйн онолоор цэвэр энерги болох юм.Энэхүү энерги нь тэрхүү нягтаршилыг зогсоосон ба таталцлын хүч болон энерги тэцсэнээр анхны однууд үүсэв.
Энэхүү однууд нь өөрийн дотроо үелэх системийн төмөр хүртэлх бодиснуудыг үүсгэсэн юм.Гэвч төмөрийн атом нь хоорондоо нэгдэхээр их хүч байсангүй тиймээс од нь хүчээ дийлэлгүй цоо шинэ од хэмээх дэлбэлрэлтийг үүсгэв(Одны дэлбэрэлт нь шинэ од үүссэн юм шиг харагддаг учраас үүнийг ажигласан Так Брахай шинэ од үүссэн хэмээн андууран цоо шинэ од хэмээн нэрлэснээс болж үүссэн нэр томъёо).Энэхүү дэлбэрэлтийн хүчээр төмрийн атом хоорондоо нэгдэж эхэлсэн ба үелэх системийн уран хүртэлх бодисууд бүгд үүссэн юм.Энэхүү дэлбэрэлтийн үер цацарсан бодисууд нь мананцар үүсгэн тогтсон ба дэлбэрсэн од нь хар нүх болон хувирсан юм(асар хүнд байсан учраас).Энэхүү мананцар дотор одоогийн нар гэх мэтийн хоёр гурав дахь үеийн однууд үүссэн ба бусад ойр орчинд нь байсан хүнд бодиснууд нь дэлхий мэтийн хатуу гараг болсон ба хөнгхөн бодиснууд нь Бархасбадь мэтийн аврага том гарагнууд болсон юм.Ингэснээр одоо үеийн огторгуй үүссэн юм.

Эхний бичлэг

Сайн байна уу?
Би өнөөдөр шинээр блогоо нээлээ.Би энд одон орны тухай өөрийн мэддэг зүйлсүүдээ бичих юм.